Б.Жавхлан: МУГЖ С.Жавхланд 4 тэрбумыг өгөх боломжгүй гэсэн учраас бухимдаж, суулт зарласан


УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан сухбаатарын талбай дээр суулт зарлаад тав хонож байна. 

Тэгвэл өнөөдөр иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж "дуучин С.Жавхлан сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхэмжилсэн" хэмээн хэлсэн. 

Тодруулбал УИХ, болон ЗГ-ыг огцруулах уг суултаа хийхээсээ өмнө Сангийн сайдтай уулзаж, Засгийн газрын ажлыг "Хамаг монгол" төслөөрөө орон даяараа сурталчилж, өгье. Үүнд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг тавьсан гэх мэдээлэл тараад байгаа юм.

Харин Zarig.mn сайт энэхүү асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулжээ. 

"Тийм уулзалт болсон нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил бид УИХ-д хамтарч ажилласан. Цар тахлын энэ хүнд үед урлаг соёлын салбарынхан болон аялал жуучлал хүнд цохиолтод байгаа.Энэ хүрээнд бидний уулзалт болсон. Орон даяар урлаг, уран сайхны тоглолт хийхэд зориулж дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухайгаа хэлж, Засгийн газар хамтрах боломжтой эсэхийг ярьсан. Төсвийн хувьд үнэхээр боломжгүй учраас С.Жавхлан бухимдсан. Иймэрхүү ажлууд зохион байгуулна гэдгээ ч өөрөө хэлж байсан. Үнэнийг хэлэхэд, жагсаал хийнэ гэж ярьж байсан нь ажил хэрэг болно гэж бодоогүй. Бид төсвөөс урлаг уран сайхныг санхүүжүүлэх боломжгүй. Тийм л зүйл болсон" гэлээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.198
    2021/10/19

    Жавхлан сайдын хажууд Жавхлан гавяат маань жинхэнэ өөриин хоолойгоорой мөнгөө олдог шүүдээ энэ сангиин сайд гээд байгаа цүнх баригч хаанаас гарч ирээд цүнх баригч хиигээд байгаа юм бэ Сангиин сайдаас 4тэрбум гуйлаа юу ядаж нутгии зон олоноос гуйх байлгүйдээ Увс нутгиин залуучууд сангиин сайдаас мөнгө гуйлаа юу ямар муухай цүнх баригч юм бэ энэ цүнх баригч гараад настангуудын тэтгэвэр нэмэхгүй гэсэн шүүдээ Сангиин сайдын хажууд манай Жавхлан гавяат мөнгөтэй эр хүн шүү монголын ард түмэн мэдэх байх

    Хариулах
    • 103.212.116.249
      2021/10/22

      Жавхлангийн хошного долоогч хуцаж байх шив. Төсөл нэрээр мөнгө цохиод болдог юм байна гээд ойлгочихсон эргүү. Бүтэхгүй болохоороо ЗГ,-ыг огцруулж, УИХ-ыг тараадаг энэ хэн юм бэ. Ёстой эргүү новш юм даа. Жавхлангийн аймаг, сум хэсэж тоглох хэнд хэрэгтэй ямар ашигтай юм. ЗГ тай хамтарч аж ллана үйл ажиллагааг нь сурталчилна ч гэх шиг. УИХ-д сандлын бөгөөс болж 4 жил суусныг нь Монголын ард түмэн харсан шүү дээ. Хэдэн үг эвлүүлээд ярьчих чадваргүй энэ дуракыг юу чадна гэж мөнгө өгч байхым.зохиолын дууг захын залуучууд дуулдаг болсон цаг шүү дээ. Тэнэг хүнийг хөөргөөд байвал юу ч хийж мэднэ шүү. Анхааралтай бай????

  • 202.9.46.134
    2021/10/19

    Үнэн байхоо

    Хариулах
  • 122.201.24.138
    2021/10/19

    Хэн нь ч үнэн, хэн нь ч худлаа яриад байгаа юм. Угаасаа бүгдээрээ л адилхан барилгүй хүмүүс сайд нь ч тэр биш нь ч тэр .Чанартай чанаргүй шил толь болсон барилга бариад түүнийгээ хөгжил гэж бодоод одоо хэрүүл хийхээс өөр хөгжилгүй болсон.

    Хариулах
  • 150.129.142.148
    2021/10/19

    Дуучин Жавхлан олон хүнээс, сүүлдээ төрөөс мөнгө шантаажилж авах блдолтой луйварчин шүү дээ

    Хариулах
  • 66.181.169.70
    2021/10/19

    Тэнэг жавхлан тэгнээ, одоо тэгээд талбай дээр уйлаад цемент ташуурдаач ...Монголчу

    Хариулах
    • 202.126.88.171
      2021/10/19

      Сангийнсайд худлаа хуцаж байгаа за тэгээд.нэхсэн ч яадаг юм бэта нар шиг далдуур хулгай хийгээгүй эхлүүлсэн төслөө цааш үргэлжлүүлэх гэсэн л байна яагаад.болохгүй гэж Монголынхоо төлөө л юм хийх гэсэн юу нь буруу баыгаа юм бэ