Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч. Болортуяа:  "Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 20 асуудал хэлэлцлээ. Вакцинжуулалтын талаар мэдээлэл өгье. Улсын хэмжээнд аравдугаар сарын 19-ний байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.3 хувь, хоёрдугаар тунг 65.7 хувь, гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 373,543 хүн хамрагдаад байна.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 2.7 сая тун вакцины нөөцтэй байгаа. ЭМЯ болон УОК-оос гуравдугаар тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч байна.18-аас дээш насныхныг гурав дахь тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Ерөнхий сайдын зүгээс гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжихтэй холбогдуулан төрийн алба хаагчдын ажлын үнэлгээний журмыг сайжруулах, ажилдаа илүү хариуцлагатай байхыг анхааруулсан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна