Б.Уртнасан: Уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг БОАЖЯ-наас дэмжихгүй


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тэрбум мод тарих санаачилгын хүрээнд Үндэсний хороо байгуулжээ.

Байгаль орчин, аялал  жуулчлалын сайд Н.Уртнасан:  "Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-нд Үндэсний хороог байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.

Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий. Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина" хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.220
    2021/10/21

    siiregjuulj boloh l baihdaa

    Хариулах
  • 202.9.40.66
    2021/10/20

    Энэ сайд мэргэжлийн ном юм уншаачээ.Хов хоосон толгой яаж сайд болсон юугаараа сайданцарын болзол хангав аа.ярьж байгаа нь тун гологдож байна.арчаагүй авгай юмаа.

    Хариулах