Удтал тэмцсэн тээвэрчдийн асуудал шийдэгдэж, Л.Халтар сайд тушаал гаргалаа

С.Гандэлгэр
2021/10/20

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тушаал гаргалаа. Тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.

 3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай гэж дурдсан байна.

                                   ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.7
    2021/10/21

    хэдэн жолооч нар өөрсдийгөө л бодно тэр хавьд хүн мал байх аргагүй улаан тоос босдог нь үнэн л байгаа говь ч хэцүү л газар даа тэгэхдээ баялаг ихтэй юмаа

    Хариулах
  • 202.179.26.220
    2021/10/21

    er n bol haltar saidiin zuv l duu. odoo tzaashdaa durgui hurvrl ingeed uurchluud baij bolno gesen messej niigem avah l bh. gehdee tushaal n heregjiltiin hugatzaag hoishluulsan ium bn. on garaad murdugdhuur

    Хариулах
  • 59.153.114.227
    2021/10/20

    Хийж болохоор ажилд олон хүний шаардлага уур уцаар хүргэхгүй хийж байхгүй ЗГ-н нэрийг. санаатайгаар унагаж байсан хэрэг үү? Үнэхээр мэдэхгүй бол ажлаа өгөөч.

    Хариулах