Н.Алтанхуяг: Хэрэв шударга сонгууль болдог байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй


УИХ-д шинээ сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар парламентын гишүүний тангараг өргөлөө.

СЕХ-ны даргын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

"Сонгуулийн хуулийг өөрчилж төрийн эрхийн авдаг болсон. Хэрэв шударга сонгууль болдог байсан бол хэзээ ч ийм үр дүн гарахгүй. Нэр дэвшсэн залуу хүмүүсийг би буруутгахгүй. Бор халзан хонь байсан ч сонгогдохоор байна.

Монголд мөнгөний сонгууль болдог болсон. Ухуулагчийг болиулаач, сонгогчийг авлигдах ажил хийгээд байна гэдгийг би Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон хэлсэн.

Сонгууль шударга боллоо гэж уншсан нөхөр ч өөрөө асуудалтай. Эндээс харахад нэг намын тогтолцоотой болчихоод байна. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг шүү. Та нар хэтэрхий их бярдаж байна. Та нар хамаг юмаа авлаа шүү дээ. Гэтэл үлдсэн хоёр суудлыг луйвардаад авч байна. Ингэж ардчиллыг бөхөөж болохгүй. Хүмүүсийн чинь тоо хэрээс хэтэрсэн ч ажил чинь хангалтгүй байна.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.87.139
    2021/10/23

    Энэ яасын үзэж хардаг болчихсон юм уу? Төрийн тэргүүн байхдаа засаж залруулахгүй юу хийж байсан юм. Хүргэнтэйгээ хамжаад идэж ууж Монголыг өрөнд оруулсан ялтан өнөөдөр шударга царайлж солиорч суух юм. Нэг л өдөр үйл лай чинь ирэх вий

    Хариулах
  • 59.153.86.91
    2021/10/23

    Жинхэнэ??????????

    Хариулах
  • 66.181.183.95
    2021/10/21

    Сонгогдсон бүхэн мөнгө тараадаг шударга бус юм бол.Ал...хуг бас нэг нь байх нээ

    Хариулах
  • 122.201.22.20
    2021/10/21

    Нэг л их эрх мэдэл албан тушаалын төлөө хүчээ нэгтгэсэн луйварчид, хийж бгаа юм түй ч бхгүй. Хулгай луйвраас өөр хийж бга юм бхгүй, албан тушаалын төлөө бас татвар төлөгчдийн мөнгөөр /4тэрбум/ бие биендээ авилгал өгч ам руу нь чихээстэй

    Хариулах