Шинэхэн гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа

С.Гандэлгэр
2021/10/21

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос тус тус чөлөөллөө. УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инноваци, цахим бодлогын болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инноваци, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна