НЭМГ: КОВИД19-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн иргэдийн тоо нэмэгдэж байна

С.Гандэлгэр
2021/10/21

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: "Ковид19-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн иргэдийн тоо нэмэгдэж байна. 40 дахь долоо хоногт 1522 хүн хүнд хэмээн хэвтэн эмчлүүлж байсан бол 41 дэх долоо хоногт 1613 болж нэмэгдсэн. 

Нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд явуулын баг ажиллаж эхэлсэн. Тэгвэл өссөн дүнгээр 11 их дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261, гэрээр 1850, нийт 4914 иргэнийг явуулын багаар дархлаажуулсан байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна