СУРВАЛЖЛАГА: Хил хаагдаж, ЧИНЖҮҮ, ӨРГӨСТ ХЭМХ, ЦЭЦЭГТ БАЙЦАЙ ногоо зэрэг 15-18000 төгрөг хүрчээ


БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоож боомтоо хаасан нь монголчуудад хүндхэн цохилт болоод байна. 

Боомт хаагдсантай холбогдуулан нарийн ногооны хомсдол үүсч,үнэ нэмэгджээ. 

Тиймээс манай сурвалжлах баг Барс захаас мэдээллийг тодрууллаа. 

Худалдаа эрхлэгч А: Боомт хаагдсантай холбоотойгоор нарийн ногооны олдоц муу байна, байгаа хэдэн ногоогоо л зарж байна. Үлдсэн нарийн ногооныхоо үнийг нэмж зарж байгаа. Ногооны нөөц ч байхгүй. Дотооддоо үйлдвэрлэдэг ногоонууд хэвийн байгаа. Хилээр орж ирдэг нарийн ногоо л ховордсон, дуусч байна. 

Та нар гадуур яваад хараарай, гадаа ногоо тарьж байгаа лангуунууд бүгд хаалттай байгаа биз дээ. Энэ байдлаараа зарах нарийн ногоогүй болоод байна.

Иргэдийн төлөөлөл Б: Нарийн ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Урьд нь хэдэн төгрөгөөр авдаг байлаа даа. Одоо боомт хаагдсан гээд нарийн ногооныхоо үнийг нэмчихэж. 

Нарийн ногоо 1 килограммын үнэ: 

Чинжүү: 16,000 төгрөг

өргөст хэмх: 15,000 төгрөг

Үрлэн помидор: 17,000 төгрөг

Улаан лооль: 12,000 төгрөг

Цэцэгт байцай: 18,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Эрээний боомт дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Сангийн сайд өчигдөр өгсөн мэдэгдэлээ: “Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалахгүйгээр коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нэлээн хатуу арга хэмжээ авч байгаа юм байна. 

Замын-Үүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдын хавьтлуудыг тодорхойлох зорилгоор 10-14 хоног ажиглана гэж байгаа. Энэ хугацаанд манай урд хил хаалттай байх нөхцөл байдал үүсээд байна” гэсэн юм. 

Хэрвээ 10-14 хоногийн хугацаанд хил хаагдвал худалдаа эрхлэгчид бараагаа татаж чадахгүй хаалгаа барихад хүрэх нь. Мөн нарийн ногоон үнэ дахин нэмэгдвэл иргэдийн амьдрал хүндээр нөлөөлөх нь тодорхой болоод байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.197
    2021/10/22

    Ногоог нь муудтал авахгүй байлгаач өөрсдөө идээд дуусгаг.

    Хариулах
  • 139.5.219.75
    2021/10/21

    Нэмэгдэж л байг идэх албатай юу. Заавал гаднаас хүнс зөөж тэрийг үхэх гэж бгаа юм шиг идээд бхдаа яадаг юм. Монгол ногоогоо ид. Болохгүй бол иах гурилаа идэхгүй юу. Шившигтэй юм бичээд бх юм

    Хариулах
  • 66.181.161.86
    2021/10/21

    Zaaval ideh estoi bish shuu dee idehgui bol uheh geed baigaa malnuud hytad ruu ochood amidar mongold ideh yum zondoo b

    Хариулах
  • 64.119.25.32
    2021/10/21

    Дотоодын ногоогоо идээч, тэр хэдэн ногоон навчгүй бол өлсөхнүү

    Хариулах