Э.Батшугар: Хамгийн залуу УИХ-ын гишүүн боллоо, залуусын дуу хоолой болж ажиллана

С.Гандэлгэр
2021/10/21

Өнөөдөр нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө.

Тэрбээр: "СХД-ийнхээ иргэд сонгочид доо баярлалаа. Та бүхний итгэлийн маш том үүрэг хариуцлага гэж харж байна. Миний хувьд энэ үүрэг хариуцлагаа ажлын үр дүнгээрээ харуулна. Мөн би УИХ-ын хамгийн залуу гишүүн болж байгаа юм байна лээ. Залуучуудын дуу хоолой тууштай болох болно.

СХД бол гэр хороолол ихтэй дүүрэг. Тулгамдсан олон асуудал байгаа. Бусад гишүүдтэйгээ хамтраад энэ асуудлуудыг үе шаттайгаар шийдэж ажиллана. Дор хаяад  зам, сургууль, цэцэрлэгийн асуудал байгаа. Дэд бүтцийн асуудал гэх мэт олон асуудал байгаа. Энэ бүхнийг үе шаттайгаар бусад баг хамт олонтойгоо шийднэ.

Юуны түрүүнд ирцийн хувьд манайд 49 хувь хүрсэн. Чамлахааргүй тоо. Маш олон хүн хөдөө орон нутагт ажлаар явсан байсан. Дүүргийн нийт сонгогч иргэддээ хэлэхэд ажлын үр дүнгээрээ харуулах болно.

Намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэх юм байна лээ. Үүнд бол түлхүү оролцох болно. Энэ утгаараа дүүрэг, хороондоо хийж бололцоо байгаа бол төсөв тавиулах гэж үзнэ." гэлээ




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.76
    Өчигдөр

    Энэ залуугаараа албан тушаалын хойноос хөөцөлдөөд аав шигээ маралгүй хэрүүлч нөхөр болох бхдаа

    Хариулах
  • 122.201.22.20
    2021/10/21

    Шшшш чаавасс, хар залуугаасаа буруу замаар эхлэхээр энэ хүний ирээдүй бүрхэг хэцүүяа

    Хариулах
  • 202.126.89.104
    2021/10/21

    Hm

    Хариулах