Цагдаагийн байгууллага хүнийг хөнөөх, хулгайлах, хүчирхийлэх зэрэг 344 хэргийг 14 хоногт илрүүлжээ


Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж улирлын шинж чанартай иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэсдэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй цогцоснуудыг олж тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/241 дугаар тушаалаар 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгууллагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Үүнд, хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэрэг байна. Мөн Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.

Илрүүлсэн, эрэн сурвалжилж олж тогтоосон онцлог хэрэг, оргодлуудаас дурьдвал: -2021.09.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баялаг-Ундраа худалдааны төвийн урд иргэн О нь толгойдоо гэмтэлтэй ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан хэрэг бүртгэлтийн 2105053210000319 дугаартай хэрэг

-2017.06.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо Ихбүрд караоке баарны хажуу талын хашаанд иргэн С цахилгаанд цохиулж нас барсан хэрэг бүртгэлтийн 1711000060953 дугаартай хэргийн эзэн холбогдогчийг тус тус тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

- “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан О.Г -“Байр түрээслэнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатар нарыг олж баривчилсан байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.206
    2021/10/24

    archaguu tur turiin door bdg yurhnhii gazar tushaalin biyluulhgu bol halgdah deere tuldag tsagdanar hergee hereg olood ilruulsnch bargta horih yal uurldgu shuuh ali munguteidnl uilchldeg huil jild heden huuhed huchingin heregt ordog bol 100huuhed gej bodii tsaana setgelin gutrald eej aavasa aih tsagdad medgdeed eej aavd zahinuuln iimee tiime ym boddog oxiuduud usvur nasniihn yalanguya 500 bga erehte humuuse husle darj chadkun bol uursdiigi er hvn geed yughve huch chadlda bardsan archagu humuus hamgin muu humuusl sul doroi humuusig deerlhdiin emehtei hvniig yaln guyaa tanar ur huuhedtei boln oxiontoi bolod 1archaga psdan huchindchvel ymr baihv bi bol alna gej dairna bi ene niigemd aijin huuhedtei bolhoos bur emhtei huuhedn hunii gart orchhvii gej erhte huuhedtei bolhin hol hende deermdej zoduulchih hvnii namaini garuud avad yvchih bol gehees unnde aijin

    Хариулах
  • 64.119.24.250
    2021/10/23

    Jandaaramuud shaahaa boliooch

    Хариулах
  • 64.119.25.90
    2021/10/21

    Пээ пааа ямар аймшгийн улс, ямар ч худлаа бичиг цаастай цагдаа вэ.

    Хариулах