БАРИМТ: Д.Мөнх-Эрдэнэ хятадын хуулийг зөрчиж, хууль бусаар машин худалдсан хэрэгтээ ЯЛ сонсох нь


Улс төрчдийг шүүмжилсэн лайв, ярилцлагаараа олон нийтэд танигдаж, багагүй үнэлэгдэж яваа Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ “аавын хаалга” татаж магадгүй байна.  Учир нь тэрбээр урд хөршид консул байхдаа холбогдсон хэрэг өнөө ч манай улсын хуулийн байгууллагад шалгагдаж,  прокуророос яллах дүгнэлт үйлдэж, удахгүй шүүхэд  шилжүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хятадын Контрбандтай тэмцэх газар 2018 оны 11 дүгээр сард автомашин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ

2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор тус хотын Ерөнхий консулаар  томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр удаа дараа нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, тэрбээр тансаг зэрэглэлийн дөрвөн автомашиныг тус улсад хууль бусаар нэвтрүүлсэн байдаг. 

Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд илгээсэн албан бичигт “ БНХАУ-ын Контрбандтай тэмцэх газар 2018 оны 11 дүгээр сард МУ-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх Landrover /А005Y9/ болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй Benz /A395NH, A1234, A1137N/ зэрэг дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байсан бөгөөд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ дундаас  ашиг авч авч байсныг тогтоосон.

Дээрх машинуудыг шинэчилсэн журмаар Консулын газрын автомашин гэж үзэх боломжгүй тул Хятадын гаалийн ерөнхий газрын Конрабандтай тэмцэх газраас хуулийн дагуу нэгэнт саатуулан шалгаж байгаа болно.


Консулын газрын автомашин нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, олон нийтээр дагаж мөрдөх журам болон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбоотой байдаг. Гэтэл Д.Мөнх-Эрдэнэ дээрх шаардлагатай үүргүүдээ биелүүлээгүй төдийгүй хууль бусаар дамлан худалдаалах хэрэгт шууд оролцож, БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн. Тиймээс 2019 он 5 сарын 24-ны өдрөөс өмнө Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын гадаад хэргийн яаманд Гаалийн ерөнхий газрын Контрбандтай тэмцэх газрын албан тушаалтантай уулзаж, энэхүү хэргийг мөрдөн шалгах, баримтжуулахад  дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсье” гэжээ.

Ли Шян: Д.Мөнх-Эрдэнийн асуудал хоёр улсын харилцаанд таагүй хэрэг юм

Үүний өмнө Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдыг хятадын тал дуудан уулзаж учирлаж байсан хурлын баримт хүртэл байдаг аж.

Тодруулбал, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өглөө 09.30 цагт  Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Ганхуягыг Хятадын ГХЯ-ны ёслолын газрын зөвлөх Ли Шян дуудаж уулзахдаа "Сүүлийн өдрүүдэд манай ажилтнууд Гаалийн Контрбандтай тэмцэх газартай холбогдон ажиллаж байна. Тэдний зүгээс Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ хууль бусаар автомашин хилээр оруулж, худалдаалах гэмт хэрэгт шалгагдаж байна. Энэ нь хоёр улсын харилцаанд таагүй хэрэг гэдгийг онцолсон байдаг.

Мөн манай ГЕГ-т байгаа баримтаас үзэхэд Д.Мөнх-Эрдэнэ эндээс мөнгө авч байсан нь тодорхой болсон. Энэ хэрэгт хятадын дөрвөн иргэнийг барьж хорьсон байгаа. 2018 оны 12 дугаар сарын 5, 26-ны өдрүүдэд Д.Мөнх-Эрдэнэтэй хоёр удаа уулзсан ч тэрбээр мугуйдалж, эсэргүүцэх хандлага гаргасан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн тухай хурлын тэмдэглэлд маш тодорхой дурьдсан байгаа юм.

 Д.Мөнх-Эрдэнийн тэмцэл ял наймаалцах ашиг сонирхол уу

Улмаар 2019 оны 6 сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татжээ.

Уг тогтоолд “Дипломат албаны тухай хуулийн 11.1.4, 16.2-т заасныг тус тус үндэслэн Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татсугай гэжээ.

Тухайн үед Д.Мөнх-Эрдэнэ энэ асуудлаараа тогтоол гаргасан  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг шүүхэд өгсөн байдаг. Гэсэн ч гурван шатны шүүхээс  түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Нэг бус асуудлыг олон нийтийн анхааралд оруулж буй түүнийг дэмжих хэсэг байгаа ч  дээрх хэргээ хэргээ наймаалцах зорилгоор улс төрчдийн талаар ээлж дараалан лайв хийж, дайрч байна гэх хардлага хэдийнэ тодорхой хүрээнд яваад эхэлсэн нь нууц биш. Цаг хугацаа үнэнийг харуулдаг хойно, хэдүүлээ харж байя.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.251
    2021/10/23

    Хөххотын консулд бхын мэдэх юм бна. Хятадын хөххот, эрээн хүний наймаа хар тамхины хар бүлэглэл ихтэй аюултай гэсэн судалгааг хятад улс нь өөрөө дайчилж явуулсан. Хар тамхи хүний наймааг нь энэ их дэмжиж олон монгол хүнээ хятад улсын шоронд явуулсан шүү. Өгөөд гаргасан хятадыг нь энэ муу нус харын бүлэгтэй нийлж хаацайлж монгол иргэн үүрээд шоронд нтр. Пасспортоо бараатайгаа алдсан иргэнийг уйлуулаад хөөж гаргасан энэ ацыг харин бүр сайн шалга! консулаар бхдаа монгол хүнийг хог новш болгож хятад өвөрмонгол хар бүлэглэлийн шүүс болгож наргисан муу банди. Бүүр их шалга энэ сайн зүйл 1 ч хийгээгүй Монгол хүн хятад хүнд зодуулах бүх нөхцөлийг тавьсан шүү муу халтар

    Хариулах
  • 192.82.87.179
    2021/10/22

    даанч галзуу хүн шиг орилоод байсан юм кккк.

    Хариулах
  • 66.181.161.92
    2021/10/22

    Alaltsana shuu alnuudaa

    Хариулах
  • 97.118.2.82
    2021/10/21

    Ikh dyygaraad baigaa hymyys osoltoi shyydee

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/10/21

    Тэгээд л байж ядаад байж чукча не дурак

    Хариулах
  • 202.179.24.97
    2021/10/21

    тэгнээ даана ч гэнэт л Ард түмний Нэрийг бариад Ард түмэндээ хайртай болоод л нэг л их Шударга юм яриад энд тэнд хашгичаад яваад байсан юмаа, Ялаас мултрах гэж л арга сүвэгжилч явсан Этгээд байсан байна, шүү, эд нарын жинхэнэ Үнэн төрх нь ийм л байгаа

    Хариулах
  • 122.201.24.138
    2021/10/21

    Хууль бусаар машин байтугай юм зарчихсан хүмүүс байдаг л гээ биз дээ.

    Хариулах
  • 66.181.161.10
    2021/10/21

    Улсын мөнгө идээгүй л юм байна. Нямдорж, Сү.Батболд гэх мэтчилэн бусад луйварчидтай харьцуулбал Мөнхэрдэнэ Энхийн цагаан тагтаа байна. Зарим хүмүүс энэ залууг Элбэгдорж Эрдэнэ өөр хэн хэнийг ч гэнэв хэлээч бариач гээд шургаад байх юм. Энэ хүн чинь цагдаа биш. Чадах чинээгээрээ өөрийнхөө мэдээлэлд тулгуурлаж зах зухаас нь асуудал гаргаж тавьж байгаа байх. Энэ хүн бүгдийг хийх албагүй штээ. Шударга залуу байна лээ. Болгоомжтой байгаарай. Архи дарс ууж хэрэггүй. Хичнээн бухимдаж байсан ч хэлэх үгээ цэнэж байгаарай. Амжилт хүсье

    Хариулах
    • 192.82.85.251
      2021/10/23

      Үгүй л дээ. Хөххотод монгол улсаа төлөөлөөд монгол иргэний эрхийг хамгаалах гэж юу ч хийгээгүй. Бараагаа пасспортайгаа алдаад учир бдлаа хэлж түр хуудас авах гэж орсон монгол иргэндээ өгөхгүй уйлуулаад хөөж гаргасан ац мөнгө идсэнээсээ дор сүг шүү

  • 202.170.73.198
    2021/10/21

    Энэ бүткүээ. Хэрэг наймаалдцах гээд гүйгээд байгаа нь тодорхой л харагдаж байгаа

    Хариулах