"Global IT Challenge 2021" тэмцээний "Creative" төрөлд монгол залуус түрүүллээ

Өчигдөр 09 цаг 37 минут

Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, халамжийн яам "LG Electronics" компанитай хамтран зохион байгуулсан "Global IT Challenge 2021" тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Хятад, Энэтхэг зэрэг 14 орны залуус оролцсон тус тэмцээний "Creative" буюу робот машины төрөлд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн Ш.Самдан ахлагчтай баг түрүүлжээ.

Роботын хөгжүүлэлт, кодчлох ажлыг хариуцсан Ш.Самдан 23 настай, “Юнисофт” ХХК-ийн захирал юм.

Мөн тэмцээнд тэднийг оролцуулсан сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ, Гүйцэтгэх Захирал Ж.Дуламсүрэн “Шилдэг хувь нэмрийн шагнал” хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна