Д.Хаянхярваа: Намайг 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг АТГ-аас явуулсан


Шүүхээс Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан.

Тэгвэл Д.Хаянхярваа Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт гаргасан байна. Мөн энэхүү хүсэлтдээ АТГ-т хүргүүлсэн хоёр албан бичгийг хавсарган хүргүүлжээ. 

Улсын Ерөнхий прокурорт гаргасан хүсэлтдээ: 

Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан танаа

"Миний бие Улсын Их Хурлын гишүүнээр 12 жил ажиллаж 2020 оны зургадугаар сард бүрэн эрхийн хугацаа дуусч, мөн оны аравдугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулын шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн.

2020 онд Засгийн газрын эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд Ц.Нямдорж болон Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар тус компанийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолд 2019 оны тус компанийн худалдан авах ажиллагааг Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн.

Гэтэл 10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист /түрээслэдэг/ нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авлигатай тэмцэх газраас явууллаа.

Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо. Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан.

Гэтэл энэ асуудал нь надад хамаагүй нь тодорхой болонгуут энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн намайг 30 хоногоор цагдан хорьж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тулгаж үр хүүхдүүд, хань ижлийн болоод найз нөхөд, худ ураг бүхий л хүмүүсийг дуудан байцааж байна. Улмаар 2016 он болоод түүнээс өмнөх байдлыг ч шалгаж байна.

Миний бие бодохдоо, миний эрхэд халдсан хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд ямар ч хамаагүй хэрэг хүлээлгэх, олон нийтэд гэмт хэрэгтэн болгож, харагдуулах хуулийн гэхээсээ улс төрийн агуулгатай үйл ажиллагаа болж байна.

Яагаад миний шалгуулахаар явуулсан өмч хөрөнгө ашиглан шамшигдуулсан асуудлыг над руу чиглүүлж байна вэ? Би хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тайлбар мэдүүлгийг өгч байсан ч намайг учир шалтгаангүй хорьж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү".




Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.115.126
    2021/10/25

    За ингээд хулгайч нар бараг баатар болоод гардаг хуультай улс даа.Гадны хуулийн байгуулга хүртэл манай луйварчидыг барахгүй байх аа?

    Хариулах
  • 66.181.160.57
    2021/10/25

    Ум сайн амгалан суугтун Гөлөг болтол нь хорь бүх хөрөнгөөр нь торго тэгээд харин шудрага хөдөлмөрлөөд ахиад босохыг нь харая

    Хариулах
  • 64.119.25.226
    2021/10/24

    Хахуулийн мөнгөө эх орноо зарсан мөнгөө ширээндээ хадгалчихаад шудрага царайлаад орилоод байхдаа ичээсэй муу авилгачин...одоо бие муу мэдрэл самуурсан гээд ял завшина биз муу ялтан...

    Хариулах
  • 139.5.217.133
    2021/10/24

    Манайхан юмны учрыг олохыг хүсэх ч үгүй юмны гарчиг хага. харавуу үгүй юу хараагаад унах юм Энэ хүн чинь манай компанид маш их зөрчил бна Үүнийг шалгаад өгөөч гэж Өөрөө Авилгатай тэмцэх газар хандсан бичиг хүргүүлсэн юм бна Тэгэнгүүт 7 хоноод өөрийг нь барьсан байх юм Өмнөх томоохон Но. г илрүүлэх гэлээ гэж ингэсэн бна шүү Энэ бол улс төр орсон гэсэн үг биш үү Бас худлаа хүнд хилс хэрэг тохож болохгүй Шүүхээр хэрэгтэн гэж тогтоогоогүй бол хэн ч хэрэгтэн биш гэдэг хууль бна шүү Яг хуучин Хонгил технологи танил технологи явагдаж бна биш үү Энэ хүнийг өмөөрсөн юм байхгүй шүү Ганцхан Үнэн бидэнд хэрэгтэй бнаАль нь үнэн аль нь худал бна гэдэг л чухал юм шүү дээ Хэрэв хонгил хэвээр бол нэг л өдөр таны үүдийг тогших болно шүү Иймд бид шударга шүүхийг бий болгох дээр анхаарах ёстойюмшүү

    Хариулах
  • 203.91.115.55
    2021/10/24

    Хонгор сумыг хордуулсан уу Хятад оруулсан уу Хонгор сумын хэдэн хүн хордож амь насаа алдсан бэ

    Хариулах
  • 150.129.143.227
    2021/10/24

    Зүгээр шалгуул. Муу хулгайч минь. Хулгайч гээд нүүрэн дээр чинь биччихсэн бна. Бас ичихгүй шальчигнаад

    Хариулах
  • 66.181.187.103
    2021/10/23

    Төрийн хулгайч луйварчидад юун нэр төр гэж байдгийн тийм их нэр төр гэж ярих гээд байгаа юм бол жирийн нэр төртөй иргэд шиг гоншигнохгүй шалгуулж сур төрийн хулгайчуудаа

    Хариулах
  • 103.229.123.119
    2021/10/23

    Солиоролгүй шорондоо ороод авилгаа буцааж өг. Хулгайч минь. Чи угаасаа архаг хулгай. Бүлэг хэрэгтэнгүүд

    Хариулах
  • 202.126.90.22
    2021/10/23

    Үнэн хэлсэн хүнд хүн бүхэн өшөөтэй. Танил технологи харагдаж байна лээ. Чадвар муутай хүмүүст сануулсан үг хэлсэн учир зайлуулах ажиллагаа явж байгаа юм шиг байна.

    Хариулах
  • 66.181.178.46
    2021/10/23

    Хүрэлсүхийн үнсэлт,зөв л байж

    Хариулах
  • 83.187.178.239
    2021/10/22

    Үүлийн үр эдлэж байгаа чинь энэ дээ

    Хариулах
  • 66.181.161.13
    2021/10/22

    ene balai gar tor tunen olnor togloj bolohim bishu darhani zasag bhda l elii balai yaridag bsaan kkkkk

    Хариулах
  • 192.82.87.7
    2021/10/22

    энэ мөнгө идээгүй гэж үү төрөөс төрсөн тэмбумтан биз дээ харин чолон жил баригдахгүй явсан даа

    Хариулах
  • 202.9.46.198
    2021/10/22

    Энэ нөхөр чцэвэр энхийн цагаан тагтаа биш.ийм ямарч хүн бэлэн мөнгө өрөө.гэртээ хадгалахаа больсон цаг шүү дээ хуцдаг халтар миньня-бо доо итгэдэггүй ч гэх.өшөө хулгайчуудыг сайн баривчлах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.53
    2021/10/22

    Авлига авсан мөнгөө багаараа хуваах ёстой юмшдээ ганцаараа хусах гэхээр аргагүйшдээ

    Хариулах
  • 103.26.195.46
    2021/10/22

    Битгий балайр

    Хариулах