​Сүүлийн 24 цагт 1719 тохиолдол илэрч, 19 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,719 тохиолдол илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 964, орон нутагт 755 тохиолдол бүртгэгджээ.  Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 346,455 болж нэмэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй. 

Харин халдварын улмаас 19 хүн нас баржээ.  Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1553 хүн эндээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9043
  • Хүндэвтэр- 7162
  • Хүнд – 2269
  • Маш хүнд – 367 хүн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.203
    2021/10/22

    Монголд 50-иас дээш насны 400 мянга орчим хүн бий гэдэг. Муугаар бодоход Ковидоор өдөрт 20 хүн нас бараад явчихад жилийн дараа яг дийд 7 мянга орчим ахмад настан байхгүй болох юм байна.

    Хариулах