НӨАТ-ын сугалааны 20 сая төгрөгийн азтан маргааш тодорно


Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш /2021.10.24/ Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор  20 сая төгрөг байх юм.

Сугалааны хонжворын дүн:

  • Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
  • 4 орон таарвал 100 мянган төгрөг
  • 5 орон таарвал 500 мянган төгрөг
  • 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
  • 7 орон таарвал гурван сая төгрөг
  • 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.

Иргэд 2021 оны есдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 23.59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 20 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.226
    2021/10/24

    Neg udaach gesen aztan bolj vjmeerl bna hudlaa ym bailee

    Хариулах
  • 66.181.188.226
    2021/10/24

    Azaz neg udaach gesn aztan ymsan da

    Хариулах
  • 66.181.161.46
    2021/10/24

    Азтан болж үзэх юмсаан

    Хариулах
  • 202.126.90.100
    2021/10/24

    99934215

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/10/23

    Буцаан олголт яагаад өгөхгүй байнаа

    Хариулах
    • 202.126.89.3
      2021/10/24

      Harin tiin awah ymsan