"Friends" киноны жүжигчин Жэймс Тайлер таалал төгсжээ

7 цаг 32 минутын өмнө

Америкийн телевизийн инээдмийн цуврал "Friends" киноны Гантерийн дүрд тоглосон жүжигчин Жэймс Майкл Тайлер хорт хавдрын улмаас 59 насандаа таалал төгсжээ. 

"Найзууд" киноны гол зургаан дүрийг бодвол кофе шопын зөөгч, менежерээр ажилладаг залуугийн дүр болох Гантер нь дэлгэцээр харьцангуй цөөн гардаг ч үзэгчдийн сайн мэддэг дүрүүдийн нэг болжээ. 

Тайлер ням гарагийн өглөө Лос Анжелес дахь гэртээ нас барсан хэмээн түүний менежер мэдээлжээ. Менежерийнх нь мэдэгдэлд "Нэг л уулзсан бол насан туршийн найз болж чаддаг хүн"  хэмээн менежер нь бичсэн байна.

Тайлер 2018 онд түрүү булчирхайн хорт хавдартай болсноо мэдсэн бөгөөд удалгүй хавдар нь ясандаа халдварлажээ.

"Аль болох олон хүнд туслахын тулд тэрээр өөрийн түүхийг бусадтай зоригтой хуваалцаж, түрүү булчирхайн хавдартай хүмүүсийн дунд аян өрнүүлэн, 40 настнуудад цусны шинжилгээ өгч байхыг уриалж байсан" хэмээн түүний менежер ярьжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна