СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, дөрвөн иргэн амиа алджээ


Ахуйн гал түймрийн улмаас дөрвөн иргэн амиа алджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг хоёрдугаар хорооны "Их дарь-Эх”-ийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 04:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 километр зам туулан 04:12 цагт очиход 3х5 метрийн хэмжээтэй байшин болон Королла загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Харамсалтай нь уг гал түймэрт дөрвөн хүн өртөж амиа алдсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна