УБТЗ-ын даргад Оросын талаас орос хүн тавих саналтай байна гэсэн


МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Д.Тогтохсүрэн: Бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт бүлгийн гишүүдийн тоо нэмэгдсэн. Нөхөн сонгууль болоод 62 гишүүнтэй болсон. Э.Батшугар болон Ц.Идэрбат нарыг намын гишүүнээр бүртгэсэн.

Хоёрдугаарт БНХАУ болон ОХУ-тай харилцах харилцааны асуудал. Үүнийг хаалттай хэлэлцсэн.

Гуравдугаарт төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудал өнгөрсөн долоо хоногт болсон. УБТЗ-ын төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байгаа. 

Нэгдүгээрт нь төмөр замуудын асуудал. Хоёрдугаарт УБТЗ-ын даргаар Оросын талаас Орос хүн байна гэдэг шаардлага тавьсан.  Бид УБТЗ-ын даргаар тавих ямар нэгэн хүний нэрийг ерөөсөө яриагүй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна