Зураг авалтын талбайд болсон явдлын талаар гэрчүүд мэдүүлэг өгчээ


Өнгөрсөн долоо хоногт "Раст" киноны зураг авалтын үеэр жүжигчин Алек Болдуин  санамсаргүй сум алдсаны улмаас зураглаач Галина Хатчинс амиа алдаж түүнтэй хамт зогсож байсан найруулагч Жоэл Соуза хөнгөн шархадсан талаар бид мэдээлсэн. 

Найруулагч Соуза болон зураглаач Рид Рассел нар болсон үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдүүлэг өгчээ.

Уг мэдүүлгээр найруулагчийн туслах Алек Болдуинд  буу өгөхдөө цэнэггүй гэж хэлсэн байна. Түүнчлэн жүжигчин Болдуин зураг авалтын талбайд буугаа камер руу чиглүүлж байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны баримтад бичигджээ. 

Буун дуу гарах үед найруулагч Жоэл Соуза  Хатчинсын ард зогсож байсан гэнэ. Тухайн үед Алек сүмийн сандал дээр суугаад буугаа хэрхэн барих талаар сургуулилж байжээ. Найруулагчийн хэлснээр сум 42 настай Галина Хатчинсын цээжин тус газар оносон байна. 

Галина гэдэс нь  өвдөж байна гээд гэдсээ бариад байсан талаар найруулагч ярьжээ. Тэдний дэргэд зогсож байсан зураглаач Расселын хэлснээр Галина Хатчинс хөлөө мэдрэхгүй байгаа тухайгаа хэлж байжээ. 

Расселаас жүжигчин Алек Болдуин галт зэвсэгтэй хэрхэн харилцаж байсан талаар асуухад "Маш болгоомжтой" гэж хариулсан байна.  

Өнгөрсөн баасан гарагт найруулагчийн туслах Дэйв Холлс Болдуинд галт зэвсэг өгч "хүйтэн байгаа шүү" гэж хэлсэн байна. Энэ нь кино уран бүтээлчдийн дунд бууг цэнэглээгүй бөгөөд хэрэглэхэд аюулгүй гэсэн мэргэжлийн үг хэллэг аж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна