"Хүүхдийн төлөө фонд"-ын мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлжээ


“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор шилжүүлжээ. Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Тухайлбал сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулах аж

Цаашид “Хүүхдийн төлөө фонд” ТББ цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлж буй нь энэ юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна