ЭМЯ: Шинээр 1231 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барав


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19 цар тахлын 1231 шинэ тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон нутагт  бүртгэгдсэн байна. Орон нутгаас Дундговь аймагт халдварын хамгийн их буюу 93 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 41-80 хүртэлх насны 11 хүн нас баржээ. Манай улсад цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш Covid-19-ийн шалтгаант өвчлөлөөр 1604 хүн нас бараад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна