Зөвийг дэмжинэ уриатай цахим мэдээллийн WWW.ZUV.MN сайт нь аливаа улс төрийн нам, хучин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх, төр, хувийн хэвшил, нийгмийн бүхий л салбарын уйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг олон нийтэд шуурхай, үнэн бодитоор хургэх зорилготой билээ.
Манай байгууллага нь 2016 оноос эхлэн бие даасан редакцийн хэмжээнд уйл ажиллагаагаа мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн редакци буюу шинэ, шуурхай, үнэн бодит мэдээллийг бичвэр болон видео, эрэн сурвалжилах нэвтрүүлэг зэрэг видео контентуудыг бэлтгэн гаргадаг. Бид нийгэмд хэрэгтэй мэдээ мэдээллийг иргэдэд үнэн бодит, шуурхай хүргэж соён гэгээрүүлэх ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэдэг болно.

Eguur.mn сайтыг мэдээллийн сайт нь чөлөөт ардчилсан нийгмийн гол үнэт чанаруудын нэг болох иргэдийн мэдээлэл авах, хайх, түгээх эрхийг хүндэтгэж, нийтлэлийн бодлогоо хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлнэ.
Нийтлэлийн бодлогын хувьд аливаа нам, улс төрийн хүчин болон төрийн хяналтаас ангид байдлаар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулна.
Редакц нь үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөж, нийгэмд эерэг мэдээллийг түгээж, хууль бус үйлдлийн эсрэг сөрөн зогсож, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ханган ажиллахад анхаарна. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь иргэнтэй бизнесийн зарчмаар хамтран ажиллах нь нээлттэй. Энэ нь редакцын бодлогод гаднаас оролцох боломжоос ангид байна.
Манай редакц сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайл болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно. Үүний тулд дараах зарчмыг мөрдөж ажиллаж байна.