2021 оны 06 сарын 20-ны өдрийн 21:46
2021 оны 06 сарын 20-ны өдрийн 21:46
М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл байхгүй. Улсын хэмжээнд 400 гаруй хүн цар тахлын улмаас харамсалтайгаар амь насаа алдчихаад байна. Гэтэл энэ тоо өнөөдөр статистик болж үлдэх ёстой юу. Бидэнд тулгамдаж буй асуудал бол цар тахал. Энэ бол Монголын зовлон. Монгол Улс иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол дэлхийн улс орнуудтай яаж хамтарч ажиллах вэ.
Ер нь иргэд нь олноороо нас барж байхад төр нь дуугүй хараад сууж болохгүй. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч тодорхой нэг өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, тэмдэглэдэг. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургаадугаар сарын 25-нд тангараг өргөх ёслолын өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлах хэрэгтэй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

February 16, 2026

February 16, 2026
April 17, 2024
April 17, 2024