2023 оны 12 сарын 14-ны өдрийн 19:40
Оддын угсаа гарал: Р.Паттинсон Дракулагийн удам, Жонни Депп II Елизаветагийн хамаатан...
Урлаг соёлын салбарт гэрэлтэн гялалзаж байгаа олон оддыг бид мэднэ. Гэвч тэд яг ямар хүний үр удам байсан юм бол, удам сударт нь илүү алдартай хүн байсан юм биш биз гэсэн асуултад хариулж чадах хүн цөөн л болов уу. Тэгвэл энэ асуултад бага ч гэсэн хариу өгөх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. “Bright Side” судалгааны байгууллага урлаг соёлын оддын генийг судлаад маш сонирхолтой үр дүнд хүрснээ зарлажээ.
Бейонсе – Густав Малер
Бейонсийн өвөг дээдэс нь Австри цустай. Тэр тусмаа 19 дүгээр зууны үед амьдарч байсан хөгжмийн зохиолч, удирдааач Густав Малертай холбоотой ажээ. Тэгэхээр дуучинд хөгжмийн авьяас мэдлэг хэнээс уламжлагдаж ирсэн нь тодорхой болж байна.
Синди Кроуфорд – Эрнест Хэммэнгуэй
Алдарт загвар өмсөгч маань суут зохиолчийн холын хамаатан ажээ. Түүний агуу удам судар зохиолчоор ч хязгаарлагдахгүй. Агуу Карлын холын хамаатан гэдгээ саяхны ярилцлагадаа зарлан тунхагласан юм.
Роберт Паттинсон – Дракула
Роберт “Бүрэнхий” кинонд Эдвард хэмээх цус сорогчийн дүрийг бүтээсэн. Гэтэл үнэн хэргтээ тэрээр цус сорогчийн удамтай болж таардаг нь ч юу вэ. Робертын өвөг дээдэс нь Влад Цепеш буюу Влад III Дракула гэж алдаршсан тэр хүн ажээ.
Тэгэхээр Эдвартын дүрийг Робертоос өөр хэн ч тийм сайн гаргахгүй байсан гэдэг нь ойлгомжтой болов.
Жорж Клуни – Авраам Линкольн
Алдарт жүжигчин, америкчуудын бахархал Жорж Клуни Нэгдсэн улсын хамгийн агуу Ерөнхийлөгчийн нэг Аврам Линкольны удам гэнэ. Жорж Клуни А.Линкольны ээжийн ээж Люси Хэнкс хэмээх бүсгүйн үр удам ажээ.
Жонни Депп – Элизавета II
Алдарт жүжигчин, Британийн хатан хаантай яах аргагүй цус нэгтэй. Учир нь тэд хоёулаа Английн хаан гуравдугаар Эдвардын удам угсаа юм байна.
Брук Шилдс – Генрих IV
Загвар өмсөгч, жүжигчин Брук Шилдс Францын хамгийн агуу хаадын нэг Генрих IV-ын үр удам гэдгээ саяхан олж мэдсэн гэнэ.
Бенедикт Кэмбербэтч – Ричард III
Бенедикт Кэмбербэтч Английн хаан Ричард III-ын үр удам гэнэ. Тохиолдлоор ч юм уу, албаар ч юм уу, жүжигчин “The Hollow Crown: Улаан, цагаан сарнайн дайн” кинонд өөр хэний ч биш, чухам Ричард III-ын дүрийг бүтээсэн билээ.
Селин Дион, Мадонна – Камилла Паркер Боулз
Дуучин Селин Дион, Маддона хоёр хоёулаа хунтайж Чарьлзын хоёр дахь эхнэр Камилла Паркер Боулзтай цусан холбоотой гэвэл та итгэх үү. Тэгвэл итгэхээр өөр аргагүй болох нь. Энэ гурван хүн гурвуулаа Францын мужаан Закари Клаутье гэдэг хүний үр удам юм байна.
Брэд Питт – Барак Обама
Холливудын од, бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг эзэмдэгч Брэд Питт АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обаматай холын хамаатан. Энэ хоёр хоёулаа 1690 онд төрсөн Эдвин Хикман гэгчийн үр удам ажээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

February 29, 2024
Мөсөнд авиралтын тамирчид дэлхийд данслагдаж эхэллээ

February 25, 2024
"Баасан гариг бүр гарч л байгаа бол та архины хамааралтай. Архинд ДОНТОХ эмгэгтэй болсон гэсэн үг"

February 25, 2024
Ц.Номин: Эмэгтэй хүн байх хэцүү. Гундуу явбал арчаагүй, аятайхан явбал аальгүй гэнэ

February 20, 2024


