2023 оны 12 сарын 22-ны өдрийн 19:24
2023 оны 12 сарын 22-ны өдрийн 19:24
Зул сарын баярын хатан хаан, жилийн яг энэ үеийн хамгийн супер хит “All I want for Christmas is you” дууны эзэн Мэрайя Кэри энэ шинэ жилийг ганц биеэр өнгөрүүлэхээр болжээ. Найз залуу Брайан Танака нь түүнийг хаясан гэнэ.
Хос хоёр салсан нь өмнө нь олон нийтэд ил болсон. Шалтгаан нь харин саяхан хэвлэлээр мэдээлэгджээ. Салалтын шалтгаан нь хүүхэд юм байна. Брайан Танака энэ жил 40 настай, одоогоор үр хүүхэдтэй болж амжаагүй нэгэн. Харин дуучин 54 настай, хүүхэд төрүүлэхэд тийм амар биш насан дээр ирсэн эмэгтэй. Тодруулбал, Брайан Танака хүүхэдтэй болохыг хүсч, Мэрайя татгалзжээ. Гэхдээ найз залуугаа арай ч салчих юм гэж бодоогүй гэнэ. Хойд Америкийн шар хэвлэлүүдэд бисэнээр бол салалтын шалтгаан нь ердөө энэ ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

February 29, 2024

February 25, 2024

February 25, 2024

February 20, 2024