Зөв бренд2024 оны 01 сарын 02-ны өдрийн 18:04
Зөв бренд2024 оны 01 сарын 02-ны өдрийн 18:04
Жүжигчин Брэд Питт өнгөрсөн сарын 18-нд 60 нас хүрчээ. Гэхдээ эр хүний хувьд гялалзаж яваа бөгөөд төрсөн өдрөө 31 настай амраг бүсгүй Инес Дель Рамонтойгоо хамт тэмдэглэсэн байна.
Инес Дель Рамон гэх энэ залуухан бизнес эмэгтэй Брэд Питтэй учир ургуулсан гэдгээрээ олон нийтэд илүү танигдсан. Тэрбээр энэ жил 31 настай, үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжилтэй аж. Эцэг эх нь Испанийн Мадрид хотоос гаралдтай бол Инес өөрөө 1992 онд АНУ-ын Нью Жерсид төржээ. Энэ нь түүнд испани, англиар чөлөөтэй ярих боломж олгосон бол дээр нь нэмээд франц зэрэг хэл сурсаар таван хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ.
АНУ-д төрсөн ч бага насаа Женевт өнгөрөөсөн нь үүнд бас нөлөөлсөн гэнэ. Женевт тэрбээр Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр сурч, Кристигийн дуудлага худалдаанд ажиллаж байв.
Улмаар сургуулиа төгсөөд Нью Йорк руу нүүж, үнэт эдлэлийн зохион бүтээгч мэргэжлээрээ амжилттай ажилласан аж. Дараа нь Лос Анжелес нүүж, одоо ажиллаж байгаа Анита Ко брэндийн хөгжүүлэлтэд оролцож, компанийнхаа дэд ерөнхийлөгч болтлоо дэвшжээ.
Хувийн амьдралын тухайд, Холливудын нэг бус жүжигчинтэй үерхэж, "Цус сорогчийн өдрийн тэмдэглэл", "Надад түүх ярьж өгөөч", "Smallville" зэрэг киногоор алдаршсан Пол Уэслитэй гэрлэж байсан гэнэ.
Ийм л эмэгтэй яг одоо Брэд Питтэй дотно харьцаатай, гэрлэхийг ч үгүйсгэхээргүй хэмжээнд байгааг “People” сэтгүүл онцолжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

February 29, 2024

February 25, 2024

February 25, 2024

February 20, 2024