2024 оны 01 сарын 25-ны өдрийн 17:53
2024 оны 01 сарын 25-ны өдрийн 17:53
Залуу найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны кино Осакагийн кино наадамд оролцохоор болжээ. Осакагийн кино наадам нь Япон улсын зохион байгуулдаг ижил төрлийн арга хэмжээнүүдээс хамгийн том нь бөгөөд ирэх гуравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд болох юм.
Фестивальд 55 кино өрсөлдөж байгаа бөгөөд “Сэр сэр салхи”-иас гадна Малайзын Сун Ж Перумалын “Усан дээрх гал”, Филиппиний Карл Жозеф Папагийн “Найз биш”, Тайванийн Чин Хуа Хуагийн “Яршигтай охин” зэрэг кинонууд байна. Японы уран бүтээлчид тус наадамд киноныхоо нээлтийг хийх тохиолдол их гардаг. Энэ удаа зохион байгуулагч улсаас гурван кино уг фестивалийн үед нээлтээ хийх ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

February 29, 2024

February 25, 2024

February 25, 2024

February 20, 2024