2024 оны 01 сарын 27-ны өдрийн 18:29
2024 оны 01 сарын 27-ны өдрийн 18:29
Одоогоос 10 гаруй жилийн өмнө анх дэлгэцэнд гарсан “Бүрэнхий” киноноос Кристен Стюарт, Роберт Паттинсон, Тейлор Лоттнер нарын зэрэг өсвөр үеийнхний шүтээн олон жүжигчид “мэндэлсэн” билээ. Тэгвэл 2012 онд сүүлийн ангид Белла Свон, Эдвард Каллен нарын охин Ренесмигийн дүрд тоглодог Маккензи Фой охин одоо том болж, авьяаслаг, ирээдүйтэй жүжигчин гэгдэж явна.
2012 онд, “Бүрэнхий”-н сүүлийн анги гарах үед тэрээр 10 настай байсан бол одоо 23 нас хүрч, “Интерстеллар” цувралд амжилттай тоглон “Flaunt Magazine” сэтгүүлийн эхний нүүрэнд зураг нь гарчээ. Түүний царай хүүхэд байх үеийнхээсээ бараг өөрчлөгдөөгүй ч маш үзэсгэлэнтэй эмэгтэй болсон байна. Жүжигчний карьер нь ч ахиж, жаахан хүүхэд байхдаа 2013 онд "Бүрэнхий"-н дүрээрээ "Алтан бөөрөлзгөнө" хоёр ч удаа хүртсэн бол 2015 онд "Saturn awards"-аас шилдэг залуу жүжигчний шагнал авчээ.
Маккензи Фой гэдэг нэрийг бид цаашдаа олон сонсох биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

February 29, 2024

February 25, 2024

February 25, 2024

February 20, 2024