Зөв бренд2024 оны 02 сарын 03-ны өдрийн 21:15
“Рокки” киноны Аполло Кридэд тоглосон Карл Уэзерс 73 насандаа таалал төгсжээ
“Рокки” киноны Аполло Кридийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Карл Уэзерс энэ сарын 1-ний өдөр 73 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрбээр гэртээ, төрөл төрөгсдийнхөө дунд, унтаж байхдаа амар амгалангийн орныг зорьсон талаар менежер нь мэдээлсэн байна. Мэргэжлийн хөлбөмбөгчөөс жүжигчний зиндаанд хүрсэн түүхий талаар багахан мэдээлэл хүргэж байна.
1960-аад онд мэргэжлийн хөлбөмбөгийн од байсан Карл 1970-аад оны дундуур мэргэжлийн тамирчны замналаа өндөрлүүлж, улмаар кино урлагт оржээ. Харин алдар нэрийг 1976 онд бүтээсэн “Рокки” киноны Адолло Кридийн дүрээр олж авсан байна. Киног бүтээгчид Аполлогийн дүрд эхлээд мэргэжлийн боксчин Кен Нортоныг тоглуулах гэж байсан ч эцэстээ Карлыг сонгосон. Карл ч ажлаа сайн хийж, киног домогт бүтээл болоход нь нөлөөлсөн төдийгүй дараагийн гурван ангид нь ч амжилттай тогложээ.

Карл Уэзерс 1988 онд Арнольд Шварцнеггертэй хамт “Араатан” кинонд тоглосон. Найзынхаа үхлийн талаар сонсоод Арнольд Шварцнеггер “Карл Уэзерс домог хэвээрээ үлдэх болно. Тэр байгаагүй бол бид “Араатан”-ыг бүтээж чадахгүй байсан. Бид энэ киног бүтээх явцдаа хамтдаа гайхалтай цаг мөчийг өнгөрөөсөн. Домогт тамирчин, жүжигчин, гайхалтай хүн, анд нөхөр минь тайван нойрс доо. Надад түүнгүйгээр уйтгартай байх болно, миний сэтгэл зүрх гэр бүлийнхэнтэй нь хамт байна” хэмээн сэтгэлийн үгсээ хуваалцсан байна.

Карл Уэзерс жүжигчний замналдаа 47 кинонд 48 дүр бүтээсэн бөгөөд хоёр кинонд найруулагчаар ажиллажээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

February 29, 2024
Мөсөнд авиралтын тамирчид дэлхийд данслагдаж эхэллээ

February 25, 2024
"Баасан гариг бүр гарч л байгаа бол та архины хамааралтай. Архинд ДОНТОХ эмгэгтэй болсон гэсэн үг"

February 25, 2024
Ц.Номин: Эмэгтэй хүн байх хэцүү. Гундуу явбал арчаагүй, аятайхан явбал аальгүй гэнэ

February 20, 2024


