2024 оны 02 сарын 17-ны өдрийн 16:15
2024 оны 02 сарын 17-ны өдрийн 16:15
Одоогоос зургаан сарын өмнө обой наадаг С.Бадамцэцэгтэй ярилцаж байлаа. Түүний хувьд нөхрөөсөө салж, хоёр хүүхэдтэйгээ бүгдийг тэгээс эхэлж байсан. Орцны жижүүр, барилгын туслах, тогооч гээд бүх л ажлыг гололгүй тууштай хийсээр өнөөдөр хүний итгэлийг даасан эрэлттэй нэгэн болж чадсан юм.
"Надаар обой наалгах хүмүүсийн дараалал ихсэж, захиалгандаа дарагддаг болсон, ямар ч ажлыг гололгүй, тууштай хийвэл зорьсон зорилгодоо хүрдэг юм байна" хэмээн ярилаа.
Зөв.мн сайт 2023 оны есдүгээр сарын 23-нд анхны ярилцлагаа хийж байв. Үзэх линк: https://fb.watch/qfXGlQ6DiM/
Ярилцлагын үр дүнд маш олон хүн хандаж, тэрбээр төлөвлөснөөсөө ч хурдан өөрийн байртай болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

February 29, 2024

February 25, 2024

February 25, 2024

February 20, 2024