Зөв бренд2024 оны 02 сарын 29-ны өдрийн 19:38
Мөсөнд авиралтын тамирчид дэлхийд данслагдаж эхэллээ
Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид мэдээлэл хийлээ.
Канад улсын Эдмонтон хотод Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж, манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна.
Мөн Франц улсад болсон тэмцээнээс хурдны төрөлд Б.Мөнхбаатар алт, А.Зоригтбаатар, Ц.Анар нар хүрэл, БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс Н.Хэрлэн алт, Ч.Мандахбаяр мөнгө, Швейцарь улсад болсон дэлхийн цомоос Ч.Мандахбаяр алтан медалийн эзэн болжээ.
Өнөөдөр тэднийг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзсан байна.
Тамирчиддаа халуу баяр хүргэж амжилт хүсье.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





