Мэдээ2026 оны 01 сарын 21-ны өдрийн 21:19
УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэлийн байшинг “Заг” групп түрээсээр ашиглаж байхдаа шатаажээ
1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Р.Нарангэрэл гуай орон гэр нь шатсаны улмаас зутруухан байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл гишүүн асны орон гэрийг “Заг групп” компани түрээсээр ашиглаж байх явцдаа шатаасан талаар жүжигчин Н.Оргил мэдэгдлээ.
Тэрбээр сошиал хуудастаа “Улсын тэргүүлэгч барилгын “Заг групп” компани Төрийн ордны чуулганы танхимыг хүртэл барьсан атлаа ээж Р.Нарангэрэлийн маань насаараа зүтгэж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө барьсан хоёр давхар байшинг ашиглах явцдаа шатаачихаад, хохирол барагдуулахгүй жил тойрлоо. Өнөөдөр энэ баримтуудыг нийтэд дэлгэхээс өөр арга үлдсэнгүй. Та бүхэн минь Гавьяат барилгачин “Заг” группийн ТУЗ-ийн дарга Б.Нэмэхбаатарыг харах хүртэл шэйрлэн түгээж өгөөрэй. Би уулзсан, бичгээр хүсэлтээ өгсөн ч сүүлдээ дүрээ хувиргаж олдохоо байлаа. Оронд нь бартер, байр өгье гэж ч хүртэл ярьж байсан хүн…
Миний ээж Р.Нарангэрэл төрд данстай 1996-2000 онд УИХ-д гишүүн байж Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд гар бие ухаанаараа оролцсон насаараа бусдыг сурган хүмүүжүүлж нийгмийг соён гэгээрүүлэхийн төлөө зүтгэж ирсэн.
Энэ байшиндаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумандаа олон сайхан оюунлаг үйлс хийж түмнийг сурган хүмүүжүүлж байв. Ээжийн минь хөдөлмөрөө шингээж босгосон үнэ цэнтэй дурсгалтай байшин 2024 онд эд нөхдийн түрээслэгчдийн буруутай үйлдлээс болж шатсан. Бид бүтэн жил итгэж найдаж шийдэх болов уу гэж хүлээсэн. Одоо тэвчээр дууслаа. 30 жилийн түүхтэй том групп компанийн захирал хүн хүний амьдралаа зориулсан байшинг, үнэтэй өвийг юугаар ч үнэлэшгүй гэдгийг мэддэг байлтай. Бүтэн жил тэссэн. Б.Нэмэхбаатар захирал энэ асуудлыг шийдэхгүй бол хуулийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна.
Иргэний боловсролын төв ТББ-ын гишүүн
Н. Оргил” хэмээн бичжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026
Цавуулаггүй шар айраг гэж сонсож байсан уу?

April 10, 2026
Удирдлагын академийн сургалтанд хамрагдсан албан хаагчид үнэмлэхээ гардаж авлаа

April 10, 2026


