Мэдээ2026 оны 01 сарын 21-ны өдрийн 21:10
ХААН Банк “Ахмадын бизнесийг дэмжих зээл” олгож эхэллээ
ХААН Банк бизнес эрхлэгч, тэтгэврийн насны ахмадуудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай санхүүжилт олгох зорилгоор “Ахмадын бизнесийг дэмжих зээл” олгож эхэллээ.
Бизнес эрхлэгч ахмадууд энэхүү зээлийг авахыг хүсвэл тухайн бизнесийг сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд эрхэлсэн гэдгээ нотлон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 36 хүртэлх сараар, тэтгэврийн орлогын 100 хувиар тооцуулан зээлээ авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
Тэтгэврээ ХААН Банкны дансаар дамжуулан авдаг байх;
Сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд тухайн бизнесийг тогтвортой эрхэлсэн байх;
19-36 сараар зээл авах тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх ба үндсэн зээлдэгчийн эхнэр, нөхөр болон төрсөн ах, эгч, дүү, хүүхэд, хамтран бизнес эрхлэгч иргэн байх;
Хэрэглээний тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй байх;
ХААН Банканд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх.
“Ахмадын бизнесийг дэмжих зээл”-ийн хувьд жилийн хүү нь 17.4% (сарын хүү 1.45%) бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой.
Бизнес эрхлэгч ахмадууд та бүхэн Улаанбаатар хот болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар нэгж, ХААН Банкны жижиг дунд бизнесийг дэмжих “Бизнес төв”-үүдэд хандан зээлээ судлуулан авах боломжтой. Ахмадын бизнесийн зээлийн хувьд хагас жилд 1 удаа нэмэлт зээл авах боломжтойг анхаарна уу.
ХААН Банк нь 2026 оны 1-р сарын 2-ны өдрөөс нийт тэтгэвэр авагч харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээ, хүсэлтэд үндэслэн тэтгэврийн зээлийнхээ хүүг бууруулж, хугацааг уртасгаад байгаа билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026
Цавуулаггүй шар айраг гэж сонсож байсан уу?

April 10, 2026
Удирдлагын академийн сургалтанд хамрагдсан албан хаагчид үнэмлэхээ гардаж авлаа

April 10, 2026


