Мэдээ2026 оны 01 сарын 21-ны өдрийн 15:00
ТОДРУУЛГА: Эрчим хүчний хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна
Дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч зарим газруудад цахилгаан хязгаарлаад байна. Үүнээс үүдэж замын гэрлэн дохио ажиллахгүй түгжрэл үүсч, цахилгаан халаагууртай айлуудад хүндрэл үүсээд байна.
Эрчим хүчний яамнаас дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарсан учир хэсэгчлэн цахилгаан хязгаарласан гэх мэдээллийг өглөө.
Харин Диспетчерийн үндэсний төвөөс
"Монгол Улсын эрчим хүчний системд аваарын норим үүсэхээс сэргийлэн нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг, цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно.
"Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-с дээрх зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа ба хэвийн ажиллагааг сэргээхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.
Энэхүү үүссэн нөхцөл байдалд эрхэм хэрэглэгч Та бүхнээс хүлцэл өчье" гэх мэдэгдлийг гаргажээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


