Хэн юу хэлэв2025 оны 12 сарын 11-ны өдрийн 18:57
Хэн юу хэлэв2025 оны 12 сарын 11-ны өдрийн 18:57
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буйтай танилцаж, тэдний дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор 21 аймгийг хамарсан уулзалтыг зохион байгуулж байна.
Тэрээр өнөөдөр Завхан аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн тэргүүн тулгарч буй асуудал болох хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд орох тэгш эрх, хүртээмжтэй байдал, онош, эмчилгээ, асаргаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж зэрэг асуудлуудын хүрээнд ярилцав.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн төв Улиастай хотод Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” барихаар төлөвлөж, газрын асуудлаа шийдвэрлэж, дэд бүтцийн ажлуудаа хийж эхэлсэнээ дуулгаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, тэгш стандартаар үйлчлэх бодлогыг баримталж буйгаа хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Завхан аймагт ажиллах хугацаандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсох, тулгамдсан асуудлуудын талаар ярилцав.
Манай аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 4 хувийг эзэлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

March 25, 2026

March 17, 2026

March 16, 2026

March 16, 2026