Хэн юу хэлэв2025 оны 12 сарын 10-ны өдрийн 22:53
Хэн юу хэлэв2025 оны 12 сарын 10-ны өдрийн 22:53
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харъяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба (ИНД-172), Нисэхийн холбоо навигаци ажиглалтын алба (ИНД-171), Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (ИНД-175), Нислэгийн журам боловсруулалт шалгалтын нислэгийн алба (ИНД-173), Нислэгийн урсгал төлөвлөлтийн албадын 2025 оны ажлын гүйцэтгэл, тайлангийн нэгдсэн хуралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус тайлангийн хурлаар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн насжилттай холбоотой техник, технологийн шинэчлэлт болон агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээрх хүний нөөцийн бэлтгэл, сургалтын асуудлуудыг нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд анхаарал хандуулах, шийдвэрлүүлэхийг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн тоо 2024 онтой харьцуулахад 19 хувийн өсөлттэй байгаа нь агаарын навигацийн үйлчилгээнд гарч буй томоохон амжилт, өсөлт хэдий ч цаашид нислэгийн эрчимжилт, өсөлтөд агаарын навигацийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй, үр ашигтай, тасралтгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлага үүсэж байна.
Хуралдааны төгсгөлд агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр 2026 онд үйлдвэрлэл, технологи үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, бэхжүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлүүдэд хийж хэрэгжүүлэх шаардлагатай томоохон ажлуудын талаар санал солилцож, гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлэхийг зөвлөмж болголоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

March 25, 2026

March 17, 2026

March 16, 2026

March 16, 2026