Мэдээ2025 оны 10 сарын 13-ны өдрийн 21:08
Мадагаскарын ерөнхийлөгч аюулгүй газарт байгаагаа мэдэгджээ
Мадагаскарын ерөнхийлөгч Андри Раджоэлина улсаасаа дүрвэсэн гэсэн асуудлыг тус улсын сөрөг хүчний тэргүүн мэдээллэсэн.
Тэрбээр “би амь насаа хамгаалахын тулд аюулгүй газар руу зугтахаас өөр сонголтгүй болсон. Мадагаскарыг сүйрүүлэхийг зөвшөөрөхгүй” хэмээжээ.
Есдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Z үеийхэн буюу залуучуудын төлөөлөл анх ус, цахилгаан байнга тасалдаж буйг эсэргүүцэн эхэлсэн ч удалгүй ажилгүйдэл, авилга, амжиргааны өртөг өссөн гэх шалтгаануудаар Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа.

Тэгвэл энэ даваа гарагт Мадагаскарын ерөнхийлөгч фейсбүүк хуудсаараа дамжуулан иргэддээ мэдээлэл өгсөн байна.Түүний байгаа байршил тодорхойгүй байгаа ч эх сурвалжууд ерөнхийлөгч Раджоэлинаг Францын цэргийн онгоцонд суусан бөгөөд Франц руу дүрвэсэн байх магадлалтай гэж үзэж байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





