Мэдээ2025 оны 10 сарын 12-ны өдрийн 20:51
Автомашинтайгаа үерийн усанд боогджээ
Испанийн үндэсний цаг уурын агентлагаас Каталони мужид хүчтэй аадар борооны улмаас үер бууж, автомашинтай зорчиж явсан хэд хэдэн хүн замын голд үерийн уснаас гарах гарцгүй болсон талаар мэдээллээ.
Мөн "AEMET"-аас үер буусан мужуудад хамгийн аюултай нөхцөл байдлыг илтгэх улаан сэрэмжлүүлгийг зарласан байна.
Одоогийн байдлаар, үерийн улмаас амь нас хохирсон, бэртэж гэмтсэн дуудлага гараагүй бөгөөд Каталонийн Иргэний хамгаалалтын агентлаг тус мужийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан бөгөөд 12 цагийн дотор 180 мм хур тунадас орох магадлалтайг сануулжээ.
Сүүлийн өдрүүдэд Испанийн зүүн өмнөд хэсгийн хэд хэдэн бүс нутаг, тэр дундаа Балеарын арлууд хүчтэй аадар бороо, үерийн улмаас хохирол амсаад буй. Энэ эрс тэс цаг агаар Баруун Газар дундын тэнгисийн бүс нутагт бий болсон Элис шуурганаас үүдэлтэй ажээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





