Мэдээ2025 оны 10 сарын 12-ны өдрийн 20:01
Мэдээ2025 оны 10 сарын 12-ны өдрийн 20:01
БНХАУ-ын Hong Kong хотод 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш үргэлжлэх “BLAST Rivals Fall” 2025 тэмцээнээс “The MongolZ” багт урилга хүргүүлсэн. Тэгвэл “The MongolZ” баг урилгыг хүлээн авч тус тэмцээнд оролцохоор боллоо.
Энэхүү тэмцээн нь нийт 350 мянган ам долларын шагналын сантай бөгөөд найман баг оролцох өндөр зэрэглэлийн тэмцээн юм.
Уг тэмцээнд найман баг оролцох ба үүний дөрвөн баг нь урилгаар оролцож байгаа бол дөрвөн баг нь “Valve Regional Standings” (VRS)-ийн оноогоор тэмцээнд оролцох эрхийг олж авчээ.
Тэмцээний явагдах формат нь найман баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглох болно. Хэсэг болгоноос хамгийн их хожил авсан багууд дараагийн шатанд оролцоно.
Урилгаар “The MongolZ”, “FURIA”, “Vitality”, “Team Spiri”t гэх багууд оролцож байгаа бол “Falcons”, “PAIN”, “TYLOO”, “Passion UA” багууд “Valve Regional Standings” (VRS)-ийн оноогоор оролцох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.