Хэн юу хэлэв2025 оны 08 сарын 26-ны өдрийн 01:53
Агаарын хөлгийн аврах, гал унтраах сургагч багш бэлтгэлээ
Нисэхийн сургалтын төв нь ИНД-141 “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт”, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрийн Gold гишүүнчлэлийн гэрчилгээ, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах” гэрчилгээ, тэдгээрийн шаардлага болон бусад олон улсын баримт бичгийн дагуу батлагдсан 72 сургалтын хөтөлбөрийн хүрээнд үндсэн 11 багшлах мэргэжилтэн, 67 гэрээт багштайгаар иргэний нисэхийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, бүгдэд хүртээмжтэй, чанартай тогтмол зохион байгуулах зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Нисэхийн сургалтын төв нь багшлах бүрэлдэхүүний нөөцийг үүсгэх, багшийг шинээр бэлтгэх, дадлагажуулах ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байна.
Энэхүү ажлын нэг нь Австрали Улсын “Aviation Rescue Services Pty Ltd” сургалтын байгууллагаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан “Aircraft Rescue & Fire Fighting (ARFF) training” олон улсын сургалтад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аврах гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн С.Банзрагч, гал унтраах ажлын удирдагч Б.Болор-Эрдэнэ, ахлах гал сөнөөгч-аврагч Б.Галмандах нарыг хамруулан агаарын хөлгийн аврах, гал унтраах сургагч багш нарыг амжилттай бэлтгэлээ.
“ИНҮТ” ТӨХХК-ийн хэмжээнд 2016 оноос хойш энэ төрлийн сургалт зохион байгуулагдаагүй бөгөөд ганцхан сургагч багштай байсныг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

March 25, 2026
Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

March 17, 2026
Ж.Алтаншагай: Шаардлагатай тохиолдолд бүх эрчүүд амь нас бүлээн цусаа урсгах ёстой шүү дээ

March 16, 2026
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

March 16, 2026


