Хэн юу хэлэв2025 оны 08 сарын 13-ны өдрийн 20:50
Завхан аймагт арц ургуулах ажил амжилттай хэрэгжиж байна
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, ХААИС-Агроэкологийн сургууль, “Гарааны ногоон дэлхийн чанар” ХХК-тай хамтран Завхан аймагт арц тарьж ургуулах судалгааны ажлыг эхлүүлсэн.
Монгол Улсын хэмжээнд арцны гол нөөц Завхан аймагт бий. Тийм ч учраас арцны нөөц тархац, одоогийн төлөв байдлыг тодорхойлох, арцыг хүлэмжинд тарьж ургуулах анхан шатны туршилт хийх, арцны эрэлт хэрэгцээ, худалдаа эргэлтэнд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааг эхлүүлэх, тодорхой тархац бүхий ялгаатай газруудыг хашиж хамгаалах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.
Уг ажлуудын явцын талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ХААИС-ын экологийн тэнхимийн багш доктор, дэд профессор М.Хишигжаргал, БОУАӨ-ийн яамны Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн албаны дарга Э.Анхбаяр нартай уулзаж ярилцлаа.
Тэд судлагааны ажлын талаар ярилцаж, цаашид арцыг үрээр болон мөчрөөр ургуулах ажлыг олон хувилбараар өргөн цар хүрээтэй үргэлжлүүлэх, арцны экологи эдийн засгийн үнэлгээ хамгаалал ашиглалтын нарийвчилсан судалгаануудыг тогтвортой явуулахаар зорьж буй талаар хэлэлцэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

March 25, 2026
Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

March 17, 2026
Ж.Алтаншагай: Шаардлагатай тохиолдолд бүх эрчүүд амь нас бүлээн цусаа урсгах ёстой шүү дээ

March 16, 2026
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, эрхэм үүрэг

March 16, 2026


