Мэдээ2026 оны 03 сарын 05-ны өдрийн 05:43
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
“Хотула” аппликейшнээр дамжуулан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн тус аппликейшнийг ашиглан үйлчилгээний шимтгэлгүйгээр зөвхөн банкны гүйлгээний шимтгэл 200 төгрөг төлж, төлбөрөө бөөнд нь төлөх боломж бүрдсэн юм.
Ташрамд, “Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан харилцаа холбоо, төлбөр тооцоо, цахим худалдааг нэг дор багтаасан дижитал платформ юм. Иргэд тус аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлөх;
Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх;
QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх;
Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах;
Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах зэрэг давуу талтай юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 11, 2026
Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

April 10, 2026
Цавуулаггүй шар айраг гэж сонсож байсан уу?

April 10, 2026
Удирдлагын академийн сургалтанд хамрагдсан албан хаагчид үнэмлэхээ гардаж авлаа

April 10, 2026


