Мэдээ2026 оны 04 сарын 10-ны өдрийн 00:47
Мэдээ2026 оны 04 сарын 10-ны өдрийн 00:47
Сүүлийн үед аливаа байгууллагын нэрийг барьсан “урамшуулал”, “бэлэн мөнгө” амласан залилангийн үйлдлүүд буурахгүй байна. Ялангуяа хүмүүсийн сонор сэрэмж сулардаг амралтын өдрүүдэд ийм төрлийн залилан илүү идэвхжих хандлагатай байна.
Иймд иргэд та бүхэн бэлэн мөнгө амласан сэжигтэй линк дээр дарахгүй байх, мөн ямар ч тохиолдолд Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гар утсанд чинь ирсэн нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэжигтэй линк дээр дарвал юу болох вэ?
Хэрэв та:
• Хуурамч линкээр нэвтэрч,
• Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулж,
• Гар утсанд ирсэн нэг удаагийн кодоо хийсэн даруйд таны данс шууд залилагчийн мэдэлд очиж, мөнгөө алдах өндөр эрсдэлтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

May 25, 2026

April 15, 2026

April 11, 2026

April 10, 2026