Мэдээ2026 оны 04 сарын 09-ны өдрийн 21:13
Мэдээ2026 оны 04 сарын 09-ны өдрийн 21:13
Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Би өөрийгөө 3.5 сая монголчуудын эрүүл мэндийг хариуцсан хүн гэж харж байгаа. Эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа нэг төгрөгийг ч үр ашигтай зарцуулахын төлөө ажиллана.
Эрүүл мэндийн даатгал гэсэн том систем байгаа. Үүн дээр 2,4 их наядын төсөвтэй, 2.6 сая иргэн өнгөрсөн онд эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Манай Эрүүл мэндийн салбар бүр дампуурчихсан салбар биш.
Эрүүл мэндийн салбар чинь хүний амь настай шууд холбоотой салбар. Тэгэхээр эрүүл мэндийн төвийн дарга нар салбарын хүн байх ёстой. Үүн дээр ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байх ёсгүй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026