Мэдээ2026 оны 04 сарын 09-ны өдрийн 21:00
Д.Ганбат: МАН-д үүрлэсэн луйварчид Ардчилсан нам дээр үүрээ засаад эхэлсэн
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ард иргэд маш хүнд байдалтай байна. Өдөр болгон юмны үнэ өсөж байна. Харбины гэрээний асуудлыг маш олон иргэд асууж байна. Өнөөдөр УИХ-ын чуулганаар Харбины гэрээний сонсголыг хийх үү үгүй юу гэдгийг шийднэ. Монголын ард түмэн хэн нь авлига, хулгайтай эвлэрээд байна вэ гэдгийг харна.
2008 онд хувийн хэвшил 600 сая төгрөгөөр энэ бүх төмөр замыг холбоод Монголын ард түмний амьдрал дээшлэх боломж бололцоог байхгүй болгосон. Бид нар авлигачидтайгаа тэмцэж чадахгүй байна. МАН-д үүрлэсэн байсан луйварчид Ардчилсан нам дээр үүрээ засаад эхэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Харбины гэрээ ил тод байх ёстой. Нууцлалд байх ёсгүй. Энэ гэрээтэй холбогдсон авлига, ашиг сонирхлын зөрчил гарсан бол энэ гэрээг хүчингүй болгох заалтыг оруулаач гэдэг саналыг тавьж байсан. Харбины гэрээний сонсголыг зохион байгуулж, энэ гэрээг яаж сайжруулах вэ гэдэг талаарх бололцоо боломжуудыг нээе гэж бодож байгаа" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


