Мэдээ2026 оны 04 сарын 09-ны өдрийн 19:53
Х.Баасанжаргал: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих нь буруу
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
Тэрбээр, "Өчигдөр чуулганы хуралдаанаар санал хураах байсан бүх асуудлууд өнөөдөр болж хойшилсон. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг завсарлага аваад, дараагийн долоо хоногийн дөрөв дэх өдөр хүртэл санал хураалтыг хойшлуулах хүсэлт гаргасан.
УИХ-ын гишүүдийн кноп гэдэг чинь шийдвэр гаргалтын нэг хэлбэр. Энэ нь намын хэсэг бүлэг хүний эрх мэдэл рүү шилжинэ гэсэн үг. УИХ-ын гишүүд бүх ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөдөг. Гэтэл тодорхой бүлэг, улс төрийн нам руу шилжих нь маш аюултай. Парламентын ардчиллыг дэмждэг улс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих нь буруу" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

April 10, 2026
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

April 9, 2026
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхгүйгээр буцаахыг уриаллаа

April 9, 2026
"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

April 9, 2026


