Мэдээ2026 оны 04 сарын 09-ны өдрийн 19:44
Мэдээ2026 оны 04 сарын 09-ны өдрийн 19:44
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын эгүүлэн татах тухай хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй байна. Энэ хууль сөрөг хүчин болон жижиг намуудад ширүүн тусах байх.
УИХ-ын чуулгандаа сууж чадахгүй байгаа хүн давхар гишүүн бөгөөд сайд хийж чадахгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг огт авч хэлэлцдэггүй байж байгаад одоо л энэ хамгийн том асуудал юм аа гэж болохгүй.
Нийгмийн бухимдлыг ёс зүй гэдгээр хэдэн хүмүүс дээр гаргаад л нөгөө хэдэн зуун сая долларын хээл хахууль авсан өгсөн гэж яригддаг хүмүүс нь хойд талд нь үлдээд байх вий гэдэг айдас байна. Ард түмэн шударга ёсыг л хүсэж байгаа шүү дээ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 10, 2026

April 9, 2026

April 9, 2026

April 9, 2026