Улс төр2026 оны 04 сарын 08-ны өдрийн 23:47
А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Бямбажаргал Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Б.Жаргаланг хичээлдээ суугаагүй. Хүнээр дүнгээ гуйлгаж тавиулсан хэмээн хэлсэн юм.
Уг асуудалтай холбогдуулан бид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, “Монгол улсын төрийн байгууллага дөрвөн үндсэн субъектээс бүрдэж байгаа шүү дээ. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх. Ажлын хэсгийнхээ гишүүний хувьд гишүүд маань ч мөн ажлын хэсгийнхэндээ хүндэтгэлтэй хандах ёстой байх гэж үзэж байна. Би чинь ажлаа хийж яваа хүн.
Би өөр өөртөө дүгнэлт хийж л үг хэлсэн. Хэн нэгэнд хандаж хэлээгүй. Б.Жаргалан гишүүнийг буруутгаагүй” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






