Улс төр2026 оны 04 сарын 08-ны өдрийн 23:42
Б.Жаргалан: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн нь үнэн ч А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
Ардилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Чуулганы танхимд хууль санаачлагчийг төлөөлөөд ҮАБЗ-ийн ажлын албаны нарийн бичгийн дарга А.Бямбажаргал гэдэг хүн намайг тусгайлан гүтгэж доромжилсон үйл явдал боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш гишүүдийн асуудлууд яг энэ мөчөөс эхэлж харагдаж байна гэж үзэж байна. Цаашид УИХ-ын гишүүдийг хувийн зан байдлын талаар хөндлөнгийн этгээдэд энэ мэтээр гүтгэж доромжилж, гишүүдийг айдаст автуулж, парламентын танхимд нээлттэй ил тод байдлаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх боломжгүй байдалд аваачих нөхцөл байдалтай харагдаж байна.
Би энэхүү хуулийг удаа дараа эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн. А.Бямбажаргал ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Дэгийн тухай хуулиар УИХ-д хүндэтгэлтэй хандах ёстой. Хэрвээ энэ хуулийг ажлыг хэсэг зөрчих юм бол хуулийн хариуцлага хүлээх заалттай. Сая дэгийн тухай хуулийн зөрчил явсан. Үүнд их хурлын дарга өөрөө буруутай. Б.Жаргалан гишүүн асуулт асуугаагүй, асуулт асуугаагүй байхад үг хэлүүлсэн.
Асуулт асуугаагүй байхад үг хэлэхдээ нэмээд хүн гүтгэж байгаа юм. Үгэнд ор үгүй бол гишүүнээ хийхээ боль гэдэг хандлага илэрч байна. Тиймээс өнөөдрийн болсон үйл явдалд А.Бямбажаргал болон С.Бямбацогт нар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: А.Бямбажаргал дарга бол хувь хүний хувьд хариуцлагагүй үйлдэл гаргалаа. УИХ-ын дарга ч мөн адил дэгийн тухай хуулийг зөрчлөө. Харилцаа хандлага гэдэг бол маш чухал. Арслангийн сүрэнд үнэг эрдэнэ гэдэг шиг ЕТГ-ын дарга, зөвлөхүүд бүдүүлэг харилцаа хандлага гаргаж байна" гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






