Мэдээ2026 оны 04 сарын 08-ны өдрийн 23:28
Мэдээ2026 оны 04 сарын 08-ны өдрийн 23:28
ЦХХХЯ-ны сайд Ч.Номин өнөөдөр IT Park буюу Мэдээллийн технологийн үндэсний паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр, "Шүүхийн шийдвэрээр тус байгууллагын дансыг хааснаар нийт ажилчдын цалин, урсгал зардлын санхүүжилт хийгдэхгүй нөхцөлд орсон байна. Үүнд яаралтай анхаарал хандуулан, дэмжлэг үзүүлснээр холбогдох байгууллагаас IT Park-ийн дансыг нээлээ
Түүнчлэн энэ байгууллагад нийт иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалж буй "E Mongolia" систем үйл ажиллагаа явуулж, манай орны мэдээллийн технологи, харилцаа холбооны сүлжээ бойжиж байгаа тул цаашид улсын онц чухал объектод тооцон хамгаалах нь зүйтэй хэмээн үзэж байна
Мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарыг бодлогоор, цаг алдалгүй хөгжүүлэх нь бидний үүрэг бөгөөд үүнээс хойш суух бол залуучуудын боломжоос хулгайлж байгаатай агаар нэг юм.
Шинэ тутам технологийг хөгжүүлэн, инкубатор төв болж байгаа Мэдээллийн технологийн үндэсний паркад цаашид ч онцгой анхаарал хандуулан, эрх зүйн дутмаг байдлыг сайжруулах чиглэлд ажиллана" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

April 7, 2026

April 7, 2026

April 7, 2026

April 7, 2026